САНАЛ БОЛГОЖ БАЙГАА СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД
САНАЛ БОЛГОЖ БАЙГАА СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД
Note : Solace Canine Academy дээр жижиг гөлөгний гэртээ шээж, баахгүй болгох сургалт байхгүй. Энэ дадал нь зөвхөн гөлөгний амьдарч байгаа орчинд нь суух ёстой дадал тул эзэд өөрсдөө сургахыг зөвлөдөг ба хэрхэн богино хугацаанд сургах талаар харин зөвлөгөөний үйлчилгээ авах боломжтой.
Зөрүүд, дураараа өссөн нохойнууд болон нийгэмшил муутай, гадаад орчинд хэт мэдрэг, түүнээсээ бол хуцах, дайрах зэрэг үйлдэл хийдэг нохойнуудад тохиромжтой.
Үргэлжлэх хугацаа : 14 хоног, Манай дээр байрлаж суралцана.
Сургалтын төлбөр : 2.0 сая төгрөг
Бий болгосон байх зөв дадлууд :
Нохойны мэддэг байсан коммандуудын биелэлт сайжрах
Олон хүнтэй газар хөтөлгөөтэй тайван алхдаг болох
Суугаад хүлээх, хэвтээр хүлээх
Байрандаа (Өөрийн ор, хэвтэр дээрээ)
Crate train - Торон дотор тайван байж сурах
Бусад нохойтой хамт байх, зөрөх үеийн асуудал багасна
Танихгүй хүнтэй болон бусад замд тааралдах зүйлсэд хэвийн дассан байх
Хөтөлгөөтэй явж сурах
2 хүртэлх тоглоомыг зөв тоглож сурах (Тоглоомны төрөл нь нохой болгоноос хамааран ялгаатай)
Олон төрлийн нохой болон хүмүүстэй нийгэмших
Сургалт хүлээлгэн өгөх : 1 удаа сургалтын дундуур, сургалт дууссаны дараа сургалтын төв дээр, 1 удаа гэрт нь очиж гээд нийт 3 удаа эздэд сургалт орсноор энэ сургалт бүрэн дууссанд тооцно.
Сургалтанд авчрахдаа : Сургалтын хугацаанд идэх хоолыг нь хамт авчирна.
Сургагч багштай 30 минутын ҮНЭГҮЙ сургалтын өмнөх уулзалтын цаг товлох бол :
🤙 +976 80884102
4.5 - 10 сартай гөлөгний суурь хүмүүжлийн сургалт.
Үргэлжлэх хугацаа : 12 хоног, манай дээр байрлаж суралцана.
Сургалтын төлбөр : 1.8 сая төгрөг
Сургалтанд гөлөгөө аврахдаа : Сургалтын хугацаанд идэх хоолыг нь хамт авчирна.
Сургалт хүлээлгэн өгөх : 1 удаа сургалтын дундуур, сургалт дууссаны дараа сургалтын төв дээр, 1 удаа гэрт нь очиж гээд нийт 3 удаа эздэд сургалт орсноор энэ сургалт бүрэн дууссанд тооцно.
Бий болгосон байх зөв дадлууд :
Нэрээр дуудахад ирэх
Суу, хэвт, бос, ухар, Hi5
Суугаад хүлээх, хэвтээр хүлээх
Байрандаа (Өөрийн ор, хэвтэр дээрээ)
Crate train - Торон дотор тайван байж сурах
Эрхлэхдээ гар хазахгүй байх
Хүн рүү цоройхгүй байх
Хөтөлгөөтэй явж сурах
2-3 тоглоомыг зөв тоглож сурах (Тоглоомны төрөл нь нохой болгоноос хамааран ялгаатай)
Олон төрлийн нохой болон хүмүүстэй нийгэмших
Сургагч багштай 30 минутын ҮНЭГҮЙ сургалтын өмнөх уулзалтын цаг товлох бол :
🤙 +976 80884102
Танай нохой зан төлөвийн доорх асуудлууд байгаа юу?
Хоолоо харамлах 😱
Гудамжинд байнга чирч явах 😱
Хумсаа авахуулахгүй байх 😱
Биендээ хүргэх дургүй, хазах гэж оролдох 😱
Гэртээ ганцаараа байж чадахгүй байх, гэр орны юм эвдлэх сүйтгэх 😱
Гэртээ тайван байж чадахгүй байх 😱
Гар хазаж тоглох, эрхлэх 😱
Байнга бие рүү үсэрч тоглох, эрхлэх 😱
Нохойтой хамт байж чадахгүй, зодолдох, хэрцгий ааш гаргах 😱
Машин суух дургүй байх 😱
Торонд байж чадахгүй байх 😱
Үргэлжлэх хугацаа : Сургагч багштай уулзсаны дараа сургалтын төлөвлөгөө гаргах ба зан төлөвийн асуудал шийдэх сургалтыг ихэнх тохиолдолд эзэнтэй хамт гэрт нь эсвэл сургалтын төв дээр ганцаарчилсан сургалт байдлаар зохион байгуулна.
Сургалтын төлбөр : Ирэлтээр тооцно
Сургагч багштай 30 минутын ҮНЭГҮЙ сургалтын өмнөх уулзалтын цаг товлох бол :
🤙 +976 80884102
3. 🎓 ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ
Та дөнгөж шинэ гөлөгтэй болсон, эсвэл гөлөгтэй болоод хэдэн сар болсон ч сургалт хүмүүжил дээр нь асуудалтай байгаа, эсвэл нохойгоо манай сургалтын хөтөлбөрт хамруулахаар сонирхож байгаа зэрэг тохиолдлуудад бид танд ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ үйлчилгээг хамгийн түрүүнд авахыг санал болгож байна.
60 мин 100,000₮ (Нохойтойгоо хамт манай төв дээр ирэх)
45 мин 80,000₮ (Zoom, Онлайн)
60 мин гэрт очиж 150,000₮-200,000₮ (Үйлчилгээ авах байршил салбараас 5км ээс дээш тохиолдолд 200,000₮)
Зөвлөгөөний цаг авахын тул манай Facebook page, Instagram руу бичин боломжтой цагуудаа тохирно. Тохирсон цагаа баталгаажуулан төлбөр хийгдсэнээр таны захиалга баталгаажина.
4. 🎓 ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
Нохойныхоо тодорхой асуудлыг шийдэх зорилготой, эсвэл аль хөтөлбөр таарах нь мэдэгдэхгүй байгаа үед сургагч багштай ганцаарчилсан сургалт авснаар тодорхой асуудлуудаа шийдэх, эсвэл нохойныхоо болон өөрийн мэдлэг чадваруудаа бага хугацаанд, бага зардлаар нэмэгдүүлэх боломжтой.
60 мин 150,000₮ (Манай төв дээр)
90 мин 200,000₮ (Манай төв дээр)
Гэрээр очиж (Үнийн дүн сургалтын хөтөлбөр, давтамжыг сургагч багштай тохиролцоно.)
Зөвлөгөөний цаг авахын тул манай Facebook page, Instagram руу бичин боломжтой цагуудаа тохирно. Тохирсон цагаа баталгаажуулан төлбөр хийгдсэнээр таны захиалга баталгаажина.