SOLACE CANINE ACADEMY ҮЙЛЧИЛГЭЭНИЙН ҮНЭ

🦴 ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Өдөр өнжүүлэх үйлчилгээ нь Кредитийн зарчимаар, эсвэл задгайгаар (ирснээрээ төлөх зарчим) явдаг ба та урьдчилж Кредитээр өөрийн дансаа цэнэглээд Өдөр өнжүүлэхийн үйлчилгээг хямдралтай авах боломжтой. (Доорх үнэнд НӨАТ ороогүй)

Өдөр өнжүүлэх үйлчилгээ нь өглөө ирээд орой гэртээ харьдаг, нохойг өдрийн туршид харж өгөх үйлчилгээ юм. Өдөр өнжүүлэхэд өглөө ирсэн нохой хуваарийн дагуу гадаа салхилах, бусад нохойнуудтай нийгэмшлийн цагийг өнгөрөөх, шаардлагатай дасгал хөдөлгөөнүүдийг хийх зэргээр өдрийг өнгөрөөнө. 

Задгайгаар 1 удаагийн өдөр өнжүүлэх - 60,000₮ (0% хэмнэлт)

-----------------------------------------------------

5 кредит багц - 270,000₮ (10% хэмнэлт)

10 кредит багц - 525,000₮ (12.5% хэмнэлт)

20 кредит багц - 960,000₮ (20% хэмнэлт) + Өглөөний очиж авах үйлчилгээ 50% хөнгөлнө

30 кредит багц - 1,350,000₮ (25% хэмнэлт) + Өглөөний очиж авах үйлчилгээ 100% хөнгөлнө

60 кредит багц - 2,520,000 (30% хэмнэлт) + Өглөөний очиж авах үйлчилгээ 100% хөнгөлнө


Та анх удаа ирэх гэж байгаа бол ЭНД дарж анх удаа ирэхдээ анхаарах зүйлсийн талаар мэдээлэл авна уу. 


🛏️ БАЙРШУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ (Хоногоор үлдээх)

Хоногоор үлдээж явах үйлчилгээг Байршуулах үйлчилгээ гэнэ (24 цаг). Байршуулах үйлчилгээ нь байршсан өдрийн хоногоор тооцогдож явна. Төлбөр 100% урьдчилж төлөгдөнө. 

1 хоног - 80,000₮

---------------------------------------------------

10 хоногийн Boarding PASS - 680,000₮ (15% хэмнэлт) + Авах өдөр усанд оролт үнэгүй хийгдэнэ.

20 хоногийн Boarding PASS - 1,280,000₮ (20% хэмнэлт) + Авах өдөр усанд оролт үнэгүй хийгдэнэ.

30 хоногийн Boarding PASS - 1,800,000₮ (25% хэмнэлт) + Авах өдөр усанд оролт үнэгүй хийгдэнэ.

60 хоногийн Boarding PASS - 3,360,000₮ (30% хэмнэлт) + Авах өдөр усанд оролт үнэгүй хийгдэнэ.


60 өдрөөс дээш хоногооор байршуулах тохиолдолд бидэнтэй холбогдон үнийн санал авч болно. 


Анхааруулга : Байршуулах үйлчилгээнд зөвхөн манай өдөр өнжүүлэх үйлчилгээг өмнө нь авч байсан нохойг авна. 

Та анх удаа ирэх гэж байгаа бол ЭНД дарж анх удаа ирэхдээ анхаарах зүйлсийн талаар мэдээлэл авна уу. 



🚗 ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Өглөө очиж авах - 7,000 төг

Орой хүргэж өгөх - 15,000 төг


Нохойг хүргэж өгөх байршил болон очиж авах байршил нь манай төвөөс 5км тойрог доторх зайнд байх ба үүнээс илүү хол зайнаас хүргэлтийн үйлчилгээ авах бол бидэнтэй холбогдоно уу. 

Та анх удаа ирэх гэж байгаа бол ЭНД дарж анх удаа ирэхдээ анхаарах зүйлсийн талаар мэдээлэл авна уу. 


🚨НЭМЭГДЭЛ ТӨЛБӨР - Засуулаагүй ЭР нохой, ороо нь орсон охин нохойн нэмэгдэл

8 сараас дээш сартай, хөлөө өргөж шээж эхэлсэн засуулаагүй эр нохойны Өдөр, өнжүүлэх болон байршуулах үйлчилгээний төлбөр 20% нэмэгдэлтэй бодогдоно. Учир нь засуулаагүй эр нохой нь орчин бохирдуулах, илүү нохой нохойны хооронд эрсдэлтэй үйлдэл гаргах боломж нь өндөр байдаг тул ачаалал илүү байдаг.

Ороо нь орсон нохойг үйлчилгээ үзүүлэхээр хүлээж авахгүй ба хэрэв манайд байрлах хугацаанд нь ороо нь орсон тохиолдолд үйлчилгээний төлбөр 20% нэмэгдэлтэй бодогдоно. Учир нь ороо орсон нохойг олон нохойтой орчноос тусгаарлах, ариун цэвэр сахиулах, ганцаарчлан тусдаа байршилд салхилуулах зэрэг шаардлагатай байдаг.

Та анх удаа ирэх гэж байгаа бол ЭНД дарж анх удаа ирэхдээ анхаарах зүйлсийн талаар мэдээлэл авна уу. 


🎓 ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ

Та дөнгөж шинэ гөлөгтэй болсон, эсвэл гөлөгтэй болоод хэдэн сар болсон ч сургалт хүмүүжил дээр нь асуудалтай байгаа, эсвэл нохойгоо манай сургалтын хөтөлбөрт хамруулахаар сонирхож байгаа зэрэг тохиолдлуудад бид танд ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ үйлчилгээг хамгийн түрүүнд авахыг санал болгож байна. 

60 мин 100,000₮ (Нохойтойгоо хамт манай төв дээр ирэх)

45 мин 80,000₮ (Zoom, Онлайн)

60 мин гэрт очиж 200,000₮

Зөвлөгөөний цаг авахын тул манай Facebook page, Instagram руу бичин боломжтой цагуудаа тохирно. Тохирсон цагаа баталгаажуулан төлбөр хийгдсэнээр таны захиалга баталгаажина. 

🎓 ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ

Нохойныхоо тодорхой асуудлыг шийдэх зорилготой, эсвэл аль хөтөлбөр таарах нь мэдэгдэхгүй байгаа үед сургагч багштай ганцаарчилсан сургалт авснаар тодорхой асуудлуудаа шийдэх, эсвэл нохойныхоо болон өөрийн мэдлэг чадваруудаа бага хугацаанд, бага зардлаар нэмэгдүүлэх боломжтой. 

60 мин 150,000₮

90 мин 200,000₮

80 мин гэрт очиж 300,000₮

Зөвлөгөөний цаг авахын тул манай Facebook page, Instagram руу бичин боломжтой цагуудаа тохирно. Тохирсон цагаа баталгаажуулан төлбөр хийгдсэнээр таны захиалга баталгаажина.