Үйлчилгээнийн нөхцөл, Дүрэм, журам
Өдөр өнжүүлэх, байршуулах, сургалтын үйлчилгээний ерөнхий нөхцөл
Би SOLACE CANINE ACADEMY-ийн Өдөр өнжүүлэх, Байршуулах, болон Сургалтын үйлчилгээнд нохойгоо өөрийн хүсэлтээр үлдээж байгаа ба доорх нөхцлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. Би нохойныхоо эрүүл мэндийн байдал, болон зан төлвийн талаар зөвхөн үнэн бодит мэдээллийг өгнө. Жишээ нь: Өвдөөд удаагүй байгаа тухай, ороо орж эхэлсэн болон дууссан талаар бодит мэдээлэл, нохой хүн хазсан, эсвэл нохой барьсан түүхтэй эсэх гэх мэт.
2. Нохой бүрийн биеийн болон зан төлөвийн онцлого, улирал, цаг уурын нөхцөл байдлаас хамааран SOLACE CANINE ACADEMY дээр байх хугацаанд нь эрүүл мэндийн хувьд өөрчлөлт гарах, өвдөх, зан төлөвийн хувьд сайн эсвэл муу өөрчлөлт гарах эрсдэл байгааг Би бүрэн ойлгож байгаа ба SOLACE CANINE ACADEMY нь өөрсдөөс шалтгаалаагүй эдгээр нөхцөл байдалд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно,
3. Эрүүл мэндийн эрсдэл гарсан тохиолдолд SOLACE CANINE ACADEMY тухай бүрд эздэд шинж тэмдэг болон нөхцөл байдлын талаар өөрсдийн ажиглаж болох боломжоороо цаг алдалгүй нээлттэй мэдээллэх үүрэгтэй ба нөхцөл байдалтай холбоотойгоор эмчилгээ хийлгэх, болон бусад гарсан нэмэлт зардлыг эзний хувьд Би бүрэн хариуцахаа ойлгож байна,
4. Олон нохой хамт байх, тоглож байх үед нэгнээ гэмтээх, урах, болон хазах эрсдэл байгааг ойлгож байгаа ба эмчилгээ хийлгэх шаардлага гарсан тохиолдолд холбогдох бүх зардлыг эзний хувьд Би бүрэн хариуцахаа ойлгож байна,
5. Нохойгоо хүлээн авахаар тохирсон өдрөөсөө (цагаасаа) 3 өдөр (72 цаг) аар хоцорсон, энэ хугацаанд ямарч байдлаар холбоо бариагүй бол эзэн нь нохойгоо бүрэн хаясанд тооцохыг би ойлгож байгаа ба энэ цаг өнгөрснөөс хойш SOLACE CANINE ACADEMY миний нохойг асран хамгаалах, хариуцах үүрэг хүлээхгүй
6. Эзэн миний бие холбоо бариагүй тохиолдолд миний нохойг нохой асрах газарт байршуулах, өөр хүнд үрчлүүлэх, унтуулах зэрэг бүх үйлдэлд би SOLACE CANINE ACADEMY-тай үл маргахаа хүлээн зөвшөөрч байгаа ба үүнтэй гарсан холбоотой бүх зардлыг Би бүрэн хариуцахаа ойлгож байна,
Хүргэлтийн үйлчилгээ авах/үзүүлэхэд мөрдөх журам
Зөвхөн 10 аас дээш Өдөр өнжүүлэхийн кредит багц авсан хэрэглэгчидэд хүргэлтийн үйлчилгээг санал болгоно. Хүргэлтийн төлбөр нэмж бодогдоно.
Зөвхөн Солас-ийн байршилаас 5км дотор байрлах эздэд хүргэлтийн үйлчилгээг санал болгоно.
20-оос дээш кредит багц авсан ба гэр нь Солас-ийн байршлаас 5км дотор бол өглөөний очиж авах үйлчилгээ ҮНЭГҮЙ.
Нохойгоо гэрээсээ авахуулах өдрийнхөө өмнөх өдрийн 20:00 цагаас өмнө Хүргэлтийн үйлчилгээ авах хүсэлтээ манай FB болон Instagram хаягаар холбогдож илгээнэ. Утсаар болон амаар хэлсэн захиалгууд бүртгэгдэхгүйг анхаарна уу.
Тухайн өдрийн 20:00 цаг гэхэд маргааш өглөөний очиж авах үйлчиглээний захиалга хаагдаж, 21:00 гэхэд өглөөний очиж авах хуваарийг эздүүд рүү гаргаж явуулсан байх тул 20:00 цагаас хойш ирсэн хүсэлтүүд хуваарь гарсны дараа ирж байгаа тул хүлээж авах боломжгүй болно. Та дараагийн удаа 20:00 цагаасаа өмнө амжиж захиалгаа өгөөрэй. Захиалга өгөх үед нь хүргэлтийн захиалга дүүрсэн тохиолдолд нэмж захиалга авах боломжгүй болно.
Өглөө нохойгоо манай хүргэлтийн машинд суулгахаасаа өмнө заавал шээлгэсэн байх ба эзэд нохойгоо өөрийн биеэр зориулалтын нохойны хайрцаганд нь суулгаж өгнө.
Нохойг хэзээ ч гэрийн хаалга хүртэл оруулж өгөх, гэрийн хаалганаас очиж авах зэрэг үйлчилгээг үзүүлэхгүй. Учир нь ихэнх тохиолдолд хүргэлтийн үйлчилгээг сургагч багш биш энгийн жолооч гүйцэтгэх ба машинаас байр, орц рүү орох үед нохой алдагдах, мултарч гүйх зэрэг эрсдлээс сэргийлэн зөвхөн эзэд өөрсдөө гаргаж өгөх, авч орохыг зөвлөж байна.
Өглөө шээлгээгүйгээс болж машин дотор шээх, баах, эсвэл машинд явж сураагүйгээс болж бөөлжих зэрэг тохиолдолд Солас-дээр ирсний дараа заавал усанд оруулах, эсвэл хэсэгчилсэн цэвэрлэгээг хийх ба энэ тохиолдолд цэвэрлэгээний үйлчилгээний зардлыг эзэд хариуцна.
Хүргэлтийн захиалгыг 1-ээс илүү хоногоос өмнө урьдчилж өгөхгүй, жишээ нь ирэх долоо хоногийн 2,4 дэхь өдөр авахуулна гэж та төлөвлөж байвал 1, болон 3 дахь өдөр захиалгаа дахин сануулж баталгаажуулан хувиараа авсан байх ёстой. Солас-ын зүгээс хүргэлтийн үйлчилгээ авах эсэхийг эзэд бүрээс лавлаж асуух боломжгүй тул та өөрөө захиалгаа баталгаажуулж байна уу.
Хүргэлтийн үйлчилгээний төлбөрийг өдөр өдөрт нь хийнэ.
Өглөөний очиж авах үйлчилгээ нь цагийн хуваарь нарийн байх шаардлагатай байдаг тул Солас-иас өмнөх өдөр нь өгсөн хуваарьт нохойгоо бэлэн байлгана. Авахаар тохирсон байршилдаа 7 хүртэл минут хүлээх ба гарч ирэхгүй бол дараагийн хуваарьт байрлал руугаа хөдөлнө. Энэ тохиолдолд үйлчилгээний төлбөр үйлчилгээ үзүүлснээр тооцогдоно (20 оос дээш кредит багцтай үйлчлүүлэгч нарын хувьд ч мөн энэ тохиолдолд төлбөр нэмж бодогдоно). Solace ийн хүргэлтийн машин өглөөний цагаасаа 7 минутаас дээш минут хоцорсон тохиолдолд тухайн үйлчилгээнд төлбөр авахгүй.
Тохирсон цагтаа 3 удаа гарч ирээгүй үйлчлүүлэгчид Хүргэлтийн үйлчилгээг үзүүлэхээс татгалзана.
Оройны хүргэлтэнд Улаанбаатар хотын замын ачааллаас хамааран цаг тохирох боломжгүй байдаг ба хүргэлт 18:00- 21:30 ийн хооронд аль нэг цагт очино. Энэ цагийн хооронд нохойг нь гарч ирж авах хүн заавал байлгана. Очихоосоо өмнө Солас-аас эзэдтэй холбогдох ба байрлалд дөхөж очсон талаар мөн заавал мэдэгдэнэ.
Оройны хүргэлт түгжрэлийн үеэр таардаг тул заавал тодорхой чиглэлийн дагуу явна. Аль нэг байршил дээр хамгийн орой очих, түрүүлж очих зэрэг тусгай хүсэлтүүдийг хүлээж авах боломжгүйг ойлгоно уу.
Оройны хүртгэлтээр очиход гарч ирж авах хүн байхгүй бол нохойг буцаан Солас төв дээр авчирч хонуулах ба энэ үед Оройны хүргэлтийн үйлчилгээ болон хонуулсан үйлчилгээний төлбөрийг эзэн бүрэн хариуцна.
ТА дээрх бүх нөхцлийг бүрэн уншиж танилцсанаар хүргэлтийн үйлчилгээг авах боломжтой болно.
Төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх
Дараах тохиолдлуудад төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.
Өдөр өнжүүлэх үйлчилгээний Кредит багцаас урьдчилан авч үйлчлүүлсэн тохиолдолд сонгосон багцаас хамааран 15, 20, 25% ийн хөнгөлөлтийг эдэлнэ. Хөнгөлөлттэй багцаар үйлчлүүлэхийн тулд Кредит багцаа заавал урьдчилан авсан байх шаардлагатай. Үйлчилгээ авсныхаа дараа багц худалдан авбал, худалдан авснаас хойшхи үйлчилгээнд тухайн багц идэвхитэй байна. Кредит багцын үнийн мэдээллийг ЭНД дарж авна уу.
Байршуулах үйлчилгээнд тасралтгүй 10 буюу түүнээс дээш хоног үлдээсэн тохиолдолд нийт төлбөрөөс 15% хөнгөлнө. Төлбөрийг 100% урьдчилан хийсэн байх ба Үйлчилгээ авсны дараа төлсөн тохиолдолд хөнгөлөлт бодогдохгүй.
20 болон түүнээс дээш өдөр өнжүүлэхийн багц авсан хэрэглэгчидэд өглөөний очиж авах үйлчилгээ ҮНЭГҮЙ байна. Таны байршил манай төвөөс 5км ээс холгүй зайнд байх ёстой.
Нэг айлын 1 ээс олон нохой ирсон тохиолдолд 2 дахь нохойноос эхлэн нохой бүрийн төлбөрөөс 10% хөнгөлнө. Төлбөрийг 100% урьдчилан хийсэн байх ба Үйлчилгээ авсны дараа төлсөн тохиолдолд хөнгөлөлт бодогдохгүй.
Засуулаагүй 8 аас дээш сартай эр нохой, манайд байрлах хугацаандаа ороо орсон охин нохойны үйлчилгээний төлбөр 20% нэмэгдэлтэй бодогдоно.
Мөн үнэнч хэрэглэгчийн хөнгөлөлтийг үзүүлэх ба энэ нь үйлчлүүлсэн тоо, хугацаа зэргээс хамааран тухай бүрт нь эздэд Solace Canine Academy ийн зүгээс мэдэгдэх болноо.