ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛ 👉
ТА МАНАЙД АНХ УДАА ИРЭХ ГЭЖ БАЙНА УУ?
Та болон таны үстэй андад энэ өдрийн мэндийг хүргэе. Анх удаа ирж байгаа бүх нохойны эхний өдөр нь Туршилтын өдөр байх ба зарим нохой манай орчинд тохирохгүй гэж үзвэл буцааж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах боломжтой байдаг, гэхдээ та их санах зовох хэрэггүй ихэнх ирж байгаа нохойнууддаа бид үргэлжлүүлэн үйлчилгээгээ үзүүлээд явдаг :)
Туршилтын өдрөөр анх удаа ирэхдээ бэлдэх зүйлс :
UBVet, Энэрэх (Манай байршилд хамгийн ойр 2 эмнэлэг) болон өөрийн үзүүлдэг мал эмнэлэг дээр ерөнхий үзлэгт хамрагдаж, нохой нь вакцин туулгандаа бүрэн хамрагдсан, халдварт өвчин байхгүй. эрүүл нохой гэсэн тодорхойлолтыг авна.
Өдрийн идэх хэмжээний хоолыг авчирах. Хоол нь гэртээ идэж байсан хоол нь байна. Ирэх өдрөө өмнө нь идэж байгаагүй шинэ хоол авчирч өгөхөд нохойны гэдэс хямрах зэрэг эрсдэлтэйг анхаарна уу.
Ажлын өдрүүдэр 08:00 - 12:00 хооронд, амралтын өдөр 09:00 - 12:00 хооронд нохойгоо авчирч өгөх. Орой 19:30 аас өмнө нохойгоо ирж авна.
Анхаарах болон хориглох зүйлс
Ороо орсон, орж дуусаад 14 хоноогүй охин нохой авахгүй.
Анх удаа ирж байгаа нохойг Байршуулах (хоногоор) үйлчилгээнд авахгүй.
Анх удаа ирж байгаа нохойг очиж авах үйлчилгээгээр авах, эсвэл орой хүргэж өгөхгүй.
Боловсруулах шаардлагатай (халаах, тусдаа газар хадгалах, холих, хэрчих, чанах) хоол авахгүй ба заавал шаардлагатай бол нэмэлт үйлчилгээний төлбөр бодогдоно.
ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ
ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
Нийгэмшлийн дасгал хийлгэх хамгийн сайн хөтөлбөр.
Solace Canine Academy ийн Өдөр өнжүүлэх хөтөлбөр нь эзэд нь өглөө нохойгоо манай хуваарийн дагуу авчирч өгөөд орой хуваарьт цагаас өмнө ирж авдаг хүнээр бол "Цэцэрлэг" ийн хөтөлбөр юм.
Урьдчилсан шаардлага:
4.5 сараас дээш вакцин туулгаа дуусгасан нохойг өдөр өнжүүлэхэд хүлээж авна.
Анх удаа ирэх бүх ноход мал эмнэлэгт хандан биеийн ерөнхий үзлэг, вакцин туулга цаг тухайдаа хийгдэж байсан эсэх болон Нүдний өрөвслийн шинжилгээ, арьсны өрөвслийн шинжилгээ өгөх шаардлагатай. Бид манайхаар үйлчлүүлж байгаа бүх нохдод ижил шаардлага тавьдаг ба эрүүл мэндийн эрсдэлгүй ноходыг хамтад нь байлгах маш чухал.
Одоогоор дээр дурьдсан шинжилгээнүүдийг UBVet мал эмнэлэг болон Энэрэх мал эмнэлэг дээр зөвхөн хийж байгааг анхаарна уу.
Өдөр өнжүүлэх үйлчилгээнд ирэхдээ тухай өдөр идэх хэмжээний өөрийнх нь иддэг хоолыг нь битүү саванд авчирна.
БАЙРШУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ
Санаа зовох зүйлгүй нохойгоо Solace дээр үлдээгээд яваарай.
Амралт зугаалга, гадаад явах, эмнэлэгт хэвтэх гээд бидэнд нохойтоогоо хамт байх боломжгүй үе амьдралд олон гардаг. Энэ үед Solace Canine Academy таны хайртай нохойг өөрсдийн ноход шигээ халамжилан, ая тухтай байлгах болно.
Урьдчилсан шаардлага:
4.5 сараас дээш вакцин туулгаа дуусгасан, өдөр өнжүүлэхийн үйлчилгээнд өмнө нь ирж байсан нохойг байршуулах үйлчилгээнд хүлээж авна.
24 цаг буюу 1 өдөр, түүнээс дээш хоногоор үлдээхдээ нохой урьдчилж манай орчин, нөхцөлд тодорхой хэмжээгээр дассан байх ёстой. Тиймээс бид анх удаа ирж байгаа нохойд Байршуулах үйлчилгээнд шууд авах боломжгүй байдаг ба эхлээд заавал манай өдөр өнжүүлэх үйлчилгээнд ирэхийг санал болгодог. Орчиндоо дассаны дараа танд чухал ажил гарахад тэр үедээ нохойгоо байршуулах үйлчилгээнд үлдээхэд нохойндоо ч амар, та ч мөн сэтгэл амар үлдээх болно.
Байршуулах үйлчилгээнд ирэхдээ байрших хоногынхоо хугацаанд хангалттай хүрэлцэх хэмжээгээр өөрийн иддэг хоолыг нь битүү савалгаатай авчирч өгнө.
Түгээмэл АСУУЛТ & ХАРИУЛТ
Ямар нохойг бид авахаас татгалздаг вэ?
Өдөр өнжүүлэхэд бид хүн рүү дайрдаг, бусад нохой руу хэт түрэмгий, эсвэл эзнээсээ холдож чаддаггүй, торонд дотор 20-30 минут тайван байж чаддаггүй нохойг авахаас татгалздаг. Энэ нь ажилтнуудаа эрсдлээс хамгаалах болон бусад манай дээр үйлчилгээ авч байгаа нохойнуудыг эрсдэлгүй, тайван байлгахын тулд юм.
Мөн ороо орсон нохой, ил шархтай, эмчилгээ дуусаагүй нохойг мөн авахаас татгалздаг.
Tip: Хэрэв эхний удаа ирээд амжилт олоогүй бол та сургагч багшаас зөвлөгөө аваад хэрхэн өдөр өнжүүлэхэд ирэхдээ тайван байдаг болгох талаар зөвлөлдөөд дахиад манайхаар ирээрэй.
Өдөр өнжүүлэх, байршуулах үед сургалт ордог уу?
Өдөр өнжүүлэх, байршуулах үйлчилгээнд ямар нэгэн албан ёсны сургалт орохгүй. Гэхдээ өдөр өнжүүлэхийн орчинд өдөр бүр хийгддэг үйлдлүүдээр дамжуулан сайн дадал бий болгохыг хичээдэг. Үүнд : Торондоо байхдаа хөтөлгөөгөө тайван зүүлгэх, торноос зөвшөөрлөөр гарах, хаалгаар эзний дараа дараа гарах, гадаа салхилахдаа хэт их чирэхгүй байх зэрэг дээр үргэлж анхаарч байдаг.
Tip: Хэрэв нохойнд нь ямар нэгэн шийдвэрлэх шаардлагатай хүмүүжлийн асуудал байгаа бол манай сургагч багшаас цаг аваад ганцаарчилсан зөвлөгөө аваарай. Бид ирж байгаа нохойнуудынхаа асуудлыг ирэх бүрт нь багасгаж, эзэнтэйгээ тайван амьдрахад нь туслахыг үргэлж хүсдэг.
Нохойг гадаа шээлгэж баалгаж сургах уу?
Гэртээ шээлгэж баалгахгүй болгож сургах нь амьдарч байгаа орчиндоо сургах нь хамгийн чухал. Тиймээс аль ч сургалтын төвд нохойг нь гэрт шээлгэж баалгахгүй бүрэн сургах сургалтыг орох боломжгүй юм.
tip : Solace Canine Academy ийн ганцаарчилсан зөвлөгөө өгөх үйлчилгээгээр хэрхэн богино хугацаанд гэртээ шээлгэж баалгахгүй, гадаа шээлгэж баалгаж сургах талаар мэдээлэл авах боломжтой.
Манай нохой хэт онгироо, сургалтанд өгмөөр байна?
Хэт хөөрүү, онгироо, нохой харсан үедээ эзнээ сонсдоггүй зэрэг нохойнуудын гол асуудал хангалттай шинэ зүйлстэй танилцаагүйд байдаг тул сургалтаас өмнө Өдөр өнжүүлэх үйлчилгээнд ирж олон төрлийн нохойтой уулзах, нохойны хажууд тайван байж сургах зэрэг зөв дадлыг эзэмшүүлэхийг бодоорой. Сургалтанд илүү хүмүүжлийн доголдол, эрсдэл үүсэхээр тохиолдолд албан ёсны сургалтанд өгөх тухай бодоорой.
SOLACE CANINE ACADEMY ХАЯГ
ХУД, 19-р хороолол, Таванбогд Geely showroom тэй уулзвараар хойшоо эргээд GS25 өнгөрөөд, 3 давхар цагаар бортой байшингийн яг араар нь шороон замаар ороод 300-400м яваад саарал төмөр хашаатай 2 давхар, 1 давхар нь хөх ногоо өнгөтэй, дээд давхар нь шаргал өнгөтэй байр.
ЦАГИЙН ХУВААРЬ
Ажлын өдрүүдэд : Нохой хүлээж авах 08:30 - 12:00, Нохой хүлээлгэн өгөх 15:00 - 19:30
Амралтын өдрүүдэд : Нохой хүлээж авах 09:00 - 12:00, Нохой хүлээлгэн өгөх 15:00 - 19:00
facebook page : Solace Canine Academy
instagram : solace.canine.academy
threads : @soace.canine.academy
web : www.solacecanineacademy.mn
Утас : 80884102
*Заримдаа бид утас авах боломжгүй, эсвэл давхар дуудлагаас шалтгаалаад таны дуудлагыг авч амжихгүй тохиолдол байдаг тул та хүлээж байгаад дахин залгах эсвэл манай Social хаягуудаар DM бичээд холбогдоорой. Бид заавал таны асуултанд хариулах болно.